Бидний тухай

Ажил амьдралын завгүй хэв маяг, замын ачаалал түгжрэл, үргэлж өсөн нэмэгдэж байгаа хот доторх тээврийн өртөг зардал зэрэг ачаа бараа илгээх хүлээн авахад тулгарч байгаа олон хүндрэл бэрхшээлийг тань шийдэх үүднээс таны гар дээрээс хүссэн цагт чинь хүлээн авч хот хоорондын тээвэрлэлтийг таны өмнөөс орчин үеийн технологийн дэвшилтэт шийдэл ТОМО аппликэйшн ашиглан зохион байгуулах үйлчилгээг хүргэж байна. Таны үнэтэй цагийг хэмнэн амьдралыг тань хөнгөвчлөх зорилготой үйлчилгээг маань сайжруулах талаар санал бодлоо бидэнтэй хуваалцаарай.

Танилцуулга татах

Бид дэлхийн аль ч улс орноос ирэх ачаа барааны тээвэрлэлтийг илгээгчийн хаалганаас олон гадаад улс орон дамжуулан хил гааль, хорио цээр, ачаа тээврийн холбогдох шаардлагуудыг ханган зохион байгуулж ирсэн арвин туршлага, мэргэжлийн мэдлэг, боловсон хүчний нөөц, технологийн давуу талыг ашиглан орон нутгийн ачаа тээврийн үндэсний хэмжээний сүлжээг бий болгон таны ажил амьдралд байнга тулгардаг асуудлыг амар хялбар болгохоор үргэлж хичээн ажиллах болно.

Үнэт зүйлс

  • Хялбар шуурхай, мэргэжлийн цогц үйлчилгээ
  • Техник технологийн шинэлэг шийдэл
  • Ур чадвартай мэргэжлийн баг
  • Хамтын итгэлтэй түншийн харилцаа
  • Бизнесийн тогтвортой, дэвшилтэт загвар

Эрхэм зорилго

Монгол орон даяар ачаа барааг аюулгүй найдвартай, түргэн шуурхай, амар хялбар тээвэрлэх үндэсний логистикийн сүлжээг бий болгоно.